Close

FREE QUOTE TODAY

Fill out the form below and get a free quote today.

[contact-form-7 404 "Not Found"]
Published in News

ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДУУЛАХ ХӨТӨЛБӨР

БААСАН ГАРАГ, 05-ны өдөр, 3-р Сар, 2021 УЛААНБААТАР ХОТ –

“СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК нь Нийгмийн хариуцлага, Хүний нөөцийн бодлого, зорилтын хүрээнд өөрийн ажилчдыг гэр бүлийн хамт сайн дурын үндсэн дээр шинэ коронавирус/Covid-19/-с хамгаалах зориулалттай вакцинжуулалтад хамрагдуулах хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа билээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага/ДЭМБ/-с зөвшөөрсөн АстраЗенека/AstraZeneca/ вакцины Монгол дахь албан ёсны ханган нийлүүлэгчтэй Санамж бичиг байгуулснаар уг төлөвлөгөө хэрэгжихэд чухал алхам боллоо. СМС-н хамт олон Засгийн Газраас “Ногоон бүс” буюу халдваргүй бүсээр тогтоосон Тавантолгой, Нарийнсухайт болон бусад бүлэг ордуудад экспортыг хэвийн үргэлжлүүлэх, айл өрх, аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэхээр хэрэгжүүлж буй Төрийн бодлогод өөрийн хувь нэмрээ оруулан стратегийн ач холбогдолтой төслүүд дээр өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын аюулыг Төр, хувийн хэвшил болон хувь хүн бүрийн хамтын хичээл зүтгэлээр гарз хохирол багатайгаар даван туулна.

#БүгдАюулгүйБолохХүртэлХэндЧЭрсдэлтэй #NobodyIsSafeUntilEveryoneIs