Тогтвортой үйл ажиллагаа

Close

FREE QUOTE TODAY

Fill out the form below and get a free quote today.

[contact-form-7 404 "Not Found"]

БОХАБЭА

СМС хэн нэгэнд эрүүл мэндийн хохирол эсхүл байгальд хариуцлагагүйгээр хор хөнөөл учруулах нь хүлээн зөвшөөрч болохгүй асуудал бөгөөд урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг учир хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйгаа хамгаалах ажиллагаа, байгаль дэлхийгээ хүндлэх нь манай компанийн нэн тэргүүний анхаарал зүйл болно.
Уг итгэл үнэмшил, зорилтын хүрээнд СМС өөрийн ХАБЭА-ийн “0 гэмтэл, 0 осол” бодлогыг боловсруулан хэрэгжүүлж байна.

Хүн

Аливаа компанийн амжилт нь боловсон хүчний ур чадвар, урам зориготой салшгүй холбоотой байдаг.
СМС нь чадварлаг боловсон хүчин бүрдүүлэх, ажилчдын ур чадварыг тогтмол сайжруулах, урам зоригыг тэтгэдэг орчинг бүрдүүлэхийг үргэлж эрмэлзнэ.
Уг зорилгын хүрээнд дараахь ажлын байран дахь орчины 3 бодлого хэрэгжүүлж байна

  • Жендерийн хүрээлэл
  • Насны хязгаарын хүрээлэл
  • Ялгаварлан гадуурхах, дээрэнгүй хандахын эсрэг компанийн бодлого

Нийгмийн хариуцлага

Орон нутгийн байгууллагууд, оршин суугч нартай нээлттэй, ил тод харилцаа үүсгэх нь СМС-ийн бизнесийн соёлын нэг чухал хэсэг болно.
СМС нь зөвхөн татвараа үнэнч шудрагаар төлөхөөс гадна үйл ажиллагаа эрхэлж буй орон нутгаас боловсон хүчин тэргүүн ээлжинд авах, нийгмийн сайн сайхны төлөө аянд нэгдэх зэргээр нийгэм дэх өөрийн оролцоогоо ухамсарладаг.

Түншлэл

СМС-ийн хувьд СМС оршин тогтноход харилцагч нар түүний “амин зүрх” болдог.
СМС харилцагч нартайгаа нягт хамтран ажилласнаар амжилттай, тогтвортой хамтын ажиллагааг бий болгоно гэж үздэг.

Салбар дахь оролцоо

“Спейшл Майнинг Сервис” ХХК нь салбарын хөгжил дэвшил, хүний хөгжлийг дэмжих зорилгоор мэргэжлийн Үндэсний болон олон улсын олон нийтийн, ТББ-тай хамтран ажилладаг. Манай байгууллага нь дараах байгууллагуудтай мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох зэргээр нягт хамтран ажилладаг

  • МУ-ын ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО
  • АНУ-ын INTERNATIONAL SOCIETY OF EXPLOSIVES ENGINEERS
  • Австрали Улсын THE AUSTRALASIAN INSTITUTE OF MINING AND METALLURGY
  • ЕХУ-ын THE EUROPEAN FEDERATION OF EXPLOSIVES ENGINEER
  • Олон Улсын IQPC-ийн MINING IQ DIVISION